Хожсон: Бид азгүйтлээ
Уругвайд 2:1-ээр хожигдсоны дараагаар Английн шигшээ багийн дасгалжуулагч Рой Хожсон тоглолтын талаар өөрийн бодлоо илэрхийлжээ. Түүний үзэж буйгаар Суарес өөрт олдсон хоёрхон боломжийг ашиглаж, багийг нь буулган авсан гэнэ.
1
“Бидэнд маш бага боломж үлдсэн. Гэхдээ биднээс бус бусдаас бүх зүйл шалтгаалахаар боллоо. Тиймээс бидэнд хүлээх л үлдлээ. Энэ тоглолтод Суаресийг барих онцгой төлөвлөгөө байсан уу гэж үү? Бид түүнийг тоглолтын турш сайн хянаж тоглосон. Гэвч хоёр боломж олдсоныг тэр алдсангүй. Премьер лигийн хөлбөмбөгчид, дасгалжуулагчид болон сэтгүүлчид түүнийг оныхоо шилдгээр нэрлэсэн. Өнөөдөр тэр гэмтлээ эдгээж ирсэн болохоор урьдынх шигээ бужигнуулсангүй. Гэхдээ л хоёр гоол оруулчихлаа.
Табарес түүнийг бүрэн эдгээгүй гэж мэдэгдсэн ч бидний эсрэг гаргана гэдгийг мэдэж байсан. Итали, Уругвайн эсрэг бид сайн тоглосон ч хүссэн үр дүнд хүрч чадсангүй. Эхний гоол дээр манай гурван хөлбөмбөгч нэг цэгт байж таарсан. Тэндээс бөмбөгийг Каванид хурдан дамжуулсныг эргүүлэн тун сайн хөөргөж өгч чадсанаар Суарес гоол болгосон. Хоёр дахь гоол дээр бөмбөг Жеррардын толгойд ойгоод Суарест очиж бид азгүйтсэн. Өмнөд Америкт тэр тивийнхэн л ихэвчлэн ялалт байгуулдаг уламжлалтайг бид мэднэ. Гэхдээ Европын багууд өөрдийнхөө хүч чадварыг харуулж чадна гэдэгт итгэж байна. Гэвч Өмнөд Америкийн багууд Дэлхийн аваргад тун сайн тоглож буйг үгүйсгэх аргагүй” гэж Хожсон өгүүлжээ.
1
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ