Гурван тэрбум төгрөг шаардлагатай

img

Энэ онд “Сумын төвийн шинэчлэл” төслийн хүрээнд 16, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр 8, концессын гэрээгээр 50 суманд инженерийн дэд бүтцийн ажил хийгдэх юм. Үүний нэг Дундговь аймгийн Гурвансайхан сум. Тус сумыг НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн 250 мянган ам.долларын санхүүжилт болон орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр  шинэчилж байна. Хоёр сарын хугацаанд тус сумын хөгжлийн ерөнхий төлөвлөлтийг хийж, гадна ус, дулаан хангамжийн шугам сүлжээ, гадна ариутгах татуургын систем, сумын төв дотор 2 км авто зам, 5000 м2 явган хүний зам, 84 ширхэг гэрэлтүүлгийн ажил хийгдэж дуусчээ.Инженерийн шугам сүлжээ, дэд бүтийн ажлыг Атмор компани гүйцэтгэж байгаа аж.

ө

Гэвч шинэчлэлийг ажлыг дуусгахад хөрөнгө мөнгө шаардлагатай болоод байгаа гэнэ. НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилт, орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгө нийлээд 600 орчим сая төгрөг. Гэтэл орон нутагт инженерийн иж бүрэн, жишиг дэд бүтэц бий болгоход гурван тэрбум төгрөг шаардлагатай юм байна. Тиймээс орон нутгийг чадавхижуулах, хөдөөгийн хүн амын амьдран суух орчин  ахуйг сайжруулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг хандивлагч байгууллагуудад санхүүжилт авах тухай хүсэлт тавиад байгаа аж.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ