Дэд сайд "Евросатор 2014"-д оролцов
"Евросатор 2014" олон улсын батлан хамгаалахын аж үйлдвэрийн үзэсгэлэн Францын Парис хотод боллоо. Дэлхийн 58 улс оролцож, 1.502 төрлийн сүүлийн үеийн зэвсэг, техник, тоног төхөөрөмжөө танилцуулсан тус үзэсгэлэнд Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр оролцоод иржээ. Энэ үеэр дэд сайд А.Баттөр Францын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Кадер Арифтай уулзалт хийж, хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны хэрэгжилт, хэтийн төлвийн талаар ярилцсан байна.
ө
Мөн тэд батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай хоёр талын техникийн тохиролцоонд гарын үсэг зуржээ. Тус тохиролцоо нь Монгол, Францын хоорондын батлан хамгаалах салбар дахь харилцаа, хамтын ажиллагааны анхны баримт бичиг юм байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ