Үлэг гүрвэлийн олдвороо буцаан авна

img

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл өчигдөр АНУ-ын Цагаачлалын болон Гаалийн хууль сахиулах албаны мэдэлд ирсэн өмч хөрөнгийг хүлээлгэн өгөх тухай Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хоорондын гэрээнд гарын үсэг зуржээ. Энэхүү гэрээг байгуулснаар Монгол Улсын нутаг дэвсгэрээс хууль бусаар гаргасан үлэг гүрвэлийн олдворуудыг АНУ-ын Засгийн газар манай талд буцаан олгох боломж бүрдэж байгаа юм. Олдворуудыг хүлээн авах арга хэмжээг ирэх сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөжээ.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ