Наадмын бэлтгэлтэй танилцана

img

Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд нийслэл Засаг даргын нөөц хөрөнгөөс 2.450.000.000.0 төгрөг гаргаж, бүтээн байгуулалтын ажил хийж байгаа.

f

Тэгвэл өнөөдөр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын гишүүд болон НИТХ-ын дарга  Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгийн тохижилтын ажил, Railbus-ийн зогсоолтой танилцана.

f

Хүй долоон худагт наадмын үйлчилгээний төвүүдийг холбосон тусгай зориулалтын зам барих, автомашины 500 зогсоол барих, Үйлчилгээний төвүүдийг холбосон гурван метрийн өргөнтэй 800 метр урттай цемент бетон явган зам барих, Давааны өртөө, рейлбусын буудлын зогсоолоос зорчигчид тээвэрлэх 2 км хайрган түр зам барих ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа юм.

f

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ