Газрын хуулийг ард нийтээр хэлэлцүүлэхээр татан авлаа

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. УИХ-ын дарга З.Энхболд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулан батлав. Үүний дараагаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “ЭЗХ-ийн сайдыг огцруулах асуудлыг МАН-ын бүлгээс тавиад 20 гаруй хонож байна. Энэ асуудлыг шийдээд нэг мөр болгож болохгүй юу. Үүнийг хэлэлцээд өгөх санал тавьж байна” гэсэн санал гаргав. Үүний хариуд УИХ-ын дарга З.Энхболд:

5

-Сайдын асуудлыг байнгын хороогоор хэлэлцээд гурав хонож байна. Сайдын асуудлаас илүүтэй долдугаар сарын нэгнээс өмнө батлах хуулийн төсөл байгаа. Тиймээс эдийн засагтай холбоотой асуудлаа эхлэн хэлэлцэх байр суурьтай байна гэлээ.

5

Ингээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Төсвийн гүйцэтгэлийн төслийг хэлэлцэж эхэлсэн юм. Мөн УИХ-ын дарга хуулийн төсөл татаж авч байгааг мэдээллээ.  Газрын тухай хуулийн төслийг татан авахаар “Газрыг гадаадын иргэн аж ахуйн нэгжид газрыг гадаадын иргэн, зарим аж ахуйн нэгжид ашиглуулахаар тусгасан мэтээр зарим этгээд яриа гаргасан тул төслийг Засгийн газар татан авахаар уламжилж байна. Хуулийн төслийг Монголын ард түмэнд нээлттэй хэлэлцүүлснээр дахин өргөн мэдүүлнэ” гэжээ. Ингээд Газрын тухай хуулийн төслийг татан авлаа.

5

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ