Бэкхам, Викториа нарын лааны тосон барималыг урлажээ
Британийн нийслэл Лондон хотод байрлах Мадам Тюссогийн лааны тосон музей шинэ үзмэрээ хүлээн авчээ.
Барималчид хөлбөмбөгийн од Дэвид Бэкхам, загвар зохион бүтээгч Викторио Бэкхам нарын лааны тосон барималыг урлаж, өчигдөр тус музейд хүлээлгэн өгсөн тухай “Hollywoodlife.com” мэдээллээ.
Дэлхийн хамгийн томд тооцогддог Лондонгийн Мадам Тюссогийн музейд дэлхийн алдартай хосууд байршихаар боллоо.
Тус музей 2004, 2009 онуудад хосуудын барималыг байрлууж байсан ч өнөөгийн төрхөөс нь бага зэрэг ялгаатай буй учир ийнхүү шинэчлэн засварлахаар болсон аж.
Нээлтийн ажиллагаанд хосууд биечлэн ирж чадаагүй ч талархалаа илэрхийлсэн байна.
Музейн пиар хариуцсан захирал Николь Феннер “Ирэх аравдугаар сард Бэкхам, Викториа нарын гурван хүү болох Брүүклин, Ромео, Круз нарын лааны тосон үзмэрийг байршуулахаар болсон” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ