84.1 сая төгрөгийн төсөв хэмнэжээ

img

Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч хаа сайгүй төсвийн хэмнэлтийн талаар ярьж байгаа энэ үед Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газар 84.1 сая төгрөгийн төсөв хэмнэжээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2014 онд батлагдсан төсөв нь 946.4 сая төгрөг бөгөөд төсвийн тодотголоор 62.3 сая төгрөг хасагдаж 884.06 сая төгрөгийг захиран зарцуулахаар болсон байна. Харин тус байгууллага нь 2014 оны 5 дугаар сарын 31-ний байдлаар 397.9 сая төгрөгийн санхүүжилтээс 313.8 сая төгрөгийг урсгал зардалд зарцуулжээ. Ингэснээр хуваарилсан санхүүжилтээс 21.1 хувь буюу 84.1 сая төгрөгийн  хэмнэлт гаргаж ажилласан гэнэ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ