Харри Англи ялагдсан бухимдав
Бразилийн Сан Паулу хотод байрлах “Arena” цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр Англи-Уругвай улсын хөлбөмбөгийн шигшээ баг тоглосон юм. Тус тоглолт 2:1 харьцаатай Уругвайн шигшээ багийн ялалтаар өндөрлөсөн билээ.
Британийн ханхүү Харри дээдсийн хүрээлэнгийн хэсэг найзуудын хамтаар Лондон хотод байрлах “Миами” хэмээх шөнийн клубт тус тоглолтыг үзсэн байна.
Гэрчүүдийн мэдээлсэнээр “Ханхүү Харри Английн шигшээ баг ялагдсанд маш их уурлаж, бухимдсан гэв. Тэрбээр “Азгүй юм аа. Итгэж байсан юм. Уэйн Руни чи миний итгэлийг алдлаа” гэж хэлжээ.
Хатан хааны Букинхамын ордноос мэдээлсэнээр “Ханхүү Харри ирэх 28-ны өдөр Бразил улсад албан бус айлчлал хийхээр болсон” гэж мэдэгдэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ