Тогорууны баяр болжээ

img

Хэнтий аймгийн Биндэр суманд Тогорууны баяр болжээ. Энэ нь манай улсад анх удаа болж буй ба Олон улсын тогорууны сан болон Зэрлэг амьтан судлах хамгаалах төвөөс санаачлан БОНХЯ, тус сумын ЗДТГ-тай хамтран зохион байгуулжээ. Энэхүү баяр нь манай улсад төдийгүй дэлхийн хэмжээнд ховордож байгаа цэн тогоруу, мөн ус намгархаг газрын хамгааллын тухай нутгийн иргэдийн ойлголтыг сайжруулах зорилготойгоор болсон.

5

Баярын үеэр ховор зүйлийн тогоруунууд болон тэдгээрийг хамгаалах асуудал, байгаль орчны холбогдох хууль тогтоомж, мөн Хурхын хөндийд хийгдэж буй цэн тогорууны судалгааны тухай мэдээллийг ТББ-ууд болон нутгийн иргэдэд хүргэжээ.

5

Дэлхийн олон улс оронд жил бүр Тогорууны баяр зохион байгуулагддаг аж.  Энэ баярын үеэр хүмүүс энэхүү үзэсгэлэнт шувуудыг харан баясахаас гадна, тогоруу болон тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах үйлсэд дуу хоолойгоо нэгтгэдэг байна.

6

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ