Дидье Дрогба: Дараагийн ДАШТ-д үзэгчийн хувиар оролцоно
Зааны ясан эрэг буюу Кот-д'Ивуар улсын хөлбөмбөгийн шигшээ багийн довтлогч Дидье Дрогба www.dailymail.co.uk сайтад ярилцлага өгчээ.
5
-Дрогба тэргүүтэй Кот-д'Ивуарийн шигшээ багийнхан энэ удаагийн дэлхийн аваргад шөвгийн 16, 8 эсвэл финалд үлдэж чадах болов уу?
-Манай шигшээ багийн бэлтгэл 100 хувь хангагдсанаас гадна тамирчдын ур чадварын хувьд онц байгаа. Тэгэхдээ өрсөлдөгч багуудтайгаа халз үзээгүй байж урьдчилаад дүгнэх нь асуудалтай байна. Тэд бүгдээрээ сайн багууд бас сайн тоглогчидтой. Тэдний ур чадварыг дутуу үнэлэх нь болчимгүй явдал. Кот-д'Ивуар шигшээ багийнхан дөрвөн жилийн өмнө зохион байгууллагдсан ДАШТ-д тийм ч амжилттай оролцоогүй. Дөрвөн жилийн өмнөх амжилтаа л шинэчлэх зорилго тавиад байна. Мэдээж хэрэг Аваргын цом авахыг мөрөөдөж л суух юм. Дараагийн ДАШТ-д оролцож чадахгүйгээс хойш. Сүүлийнхээ ДАШТ-д амжилттай оролцмоор байна.
5
-Хэрвээ энэ удаагийн ДАШТ-д ч гэсэн амжилтгүй оролцвол харамсах уу?
-Тэгэх л байх. Дараагийн ДАШТ-д үзэгчийн хувиар оролцох учраас. Гартаа Аваргын цом барих хүслээ биелүүлж чадахгүйдээ бага зэрэг харамсах байхдаа.
6
-Та энэ удаагийн ДАШТ-д дасгалжуулагч, багийнхан тань талбайд байнга гаргахыг хүсч буй ч насыг тань хүндэлж буй?
-Тиймээ. Миний эрч хүч яг л хэвэндээ, өмнөх шигээ байгаа ч нас гэх зүйл залуу үед боломж олгож байна. Намайг явсны дараа үлдэх хүмүүс бол залуус. Тэд өнөөдөр туршлагагүй талбайд гарч байгаа ч дараагийн ДАШТ-д аварга загас шиг хүчирхэг болно.
6
-Бразил улсад амжилттай үргэлжиж буй ДАШТ-ий эхний тоглолтууд өндөрлөж, ганц хоёр улсын шигшээ баг нүдэндээ нулимстай эх орон руугаа буцаж байна. Тиймээс та бусад өрсөлдөгч багуудынхаа техник, чадварыг харсан нь мэдээж. Хэрвээ Кот-д'Ивуар тэдний нэг адилаар нутаг буцах бол аваргын төлөө ямар хоёр баг учраа таарах бол?
-Дэлхийн аварга, олимп дөрвөн жилд нэг удаа болдог. Бид шилдэг баг бүрдүүлэх боломж хангалттай бий. Хэзээ ч талбайд гарч үзээгүй мөртлөө бурханаас төрсөн хөлбөмбөгч нараар ч баг бүрдүүлж болно. Тэр бол тааварлашгүй. Тиймээс эхний учраа, тоглолтуудын дараа тэдний ур чадвар, техникийг илүү ойроос мэдэх боломжтой. Миний бодлоор аваргын төлөө тэр тэр гээд шууд заах баг алга байна. Яагаад гэвэл бүгдээрээ жигд байна. Манай баг ч аварга болохыг үгүйсгэхгүй.
7
-Тэгэхдээ тэд дундаас онцгой нэг байгаа шүү дээ. Миний бодлоор Португал эхний учраадаа ялагдсан ч би Роналдод итгэж байгаа?
-Надад болон манай хөвгүүдэд итгэхгүй байна гэж үү. /Инээв/
6
-Кот-д'Ивуар эхний тоглолтоо Японы шишгээ багтай хийсэн. Тоглолтын дунд үе хүртэл Японы давамгайллаар үргэлжлэхэд ямар санагдсан вэ?
-Би дасгалжуулагч руугаа хараад намайг талбайд гаргахгүй юм уу гэж хэлсэн. Дасгалжуулагч хариуд нь “Арай болоогүй байна. Хэсэг хүлээж бай” гэж хэлсэнийхээ дараа талбайд гарсан. Мэдээж хэрэг эхний тоглолтодоо хэн ч ялагдал хүлээхийг хүсэхгүй.
6
-Таныг талбайд гарахад багийн гишүүд чинь сэргээш авч байгаа мэт санагдсан. Тиймээс ч 2:1 харьцаатай ялалт байгуулсан байх?
-Баярлалаа. Дидье Дрогба гэх ганцхан хүний амжилтаар манай шигшээ багийг дүгнэж болохгүй. Тэд миний тусламжгүйгээр л ялалт байгуулсан шүү дээ. Би гоол оруулаагүй гэдгийг санах хэрэгтэй.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ