“Онцгой”-ийнхон баярлаж байна

img

Монгол Улсын Онцгой байдлын албан нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Өнөөдөр Онцгойгийн албан хаагчид ойн баяраа тэмдэглэн, баярын хурлаа хийж байна. Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын шадар сайд, Олон улсын ргэний хамгаалалтын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга, Онцгой байдлын албаны удирдлага, албан хаагчид оролцож байна.

6

Улсын хэмжээнд Онцгой байдлын албаны 67 харьяа нэгж анги, салбарт зайлшгүй шаардлага гарвал амь насаа ч үл хайрлан тэмцэх, түүнийгээ эх орон, ард түмнийхээ өмнө батлан тангарагласан 3900 гаруй ажилтан, албан хаагчид ажиллаж байна. Онцгой байдлын албаны хаагчид 10 жилийн хугацаанд 30030 гаруй удаагийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос зөвхөн сүүлийн таван жилд нийт 6820 гаруй эрдэнэт хүний амь насыг аварч, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 78.3 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.

5

Онцгой байдлын албан хаагчид Монгол Улсаас анх удаа Япон Улсад болсон цунамийн гамшгийн дараах олон улсын аврах үйл ажиллагаанд оролцсон байна. Мөн НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах ажиллагаанд Онцгой байдлын албаны албан хаагчид гуравдахь жилдээ оролцон, үүрэг гүйцэтгэж байгаа юм.

6

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ