“Антонио Бандерас” гэх шивээсээ арилгуулжээ
Энэ сарын эхээр холливуудын нэрт жүжигчин 53 настай Антонио Бандерас эхнэр 56 настай Мелани Гриффитээс салсан юм. Тэд 18 жилийн турш хамт амьдарсан бөгөөд 17 настай Стелла дель Кармен гэх охинтой билээ.
Мелани Гриффит 1997 онд нөхөртөө зориулж баруун гарынхаа булчин дээрээ “Антонио Бандерас” гэх шивээс хийлгэсэн. Тэгвэл жүжигчин бүсгүй өчигдөр Итали улсад зохион байгууллагдсан 60 дахь удаагийн “Taormina Film Festival”-д оролцох үеэрээ тус шивээсээ арилгуулсан байжээ. Тэрбээр хэвлэлийнхэнд “Хуучин бүхэн хойно үлдэг” гэж хэлсэн байна.
Антонио Бандерас, Мелани Гриффит нар 1995 онд дэлгэцнээ гарсан “Two Much” киноны зураг авалтын үеэр танилцаж, удалгүй хуримаа хийсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ