Жорж Клуни сүйт бүсгүйгээ танилцуулав
Холливуудын нэрт жүжигчин Жорж Клуни сүйт бүсгүй Амаль Аламуддинаа Шинэ Зеланд улсад ажиллаж амьдардаг гэр бүлийнхэнтэйгээ танилцуулжээ. Хосууд өчигдөр Шинэ Зеландад ирсэн тухай “TMZ” сайт мэдээллээ. Тэд ирэх есдүгээр сард Итали улсад хуримаа хийхээр болсон гэж жүжигчиний ээж Нина Клуни хэвлэлийнхэнд ярьсан байна. Харин ирэх долоо хоногт Клуни Амалийн гэр бүлийнхэнтэй танилцахаар болсон гэнэ.
Жорж Клуни, Амаль Аламуддин нар өнгөрсөн гуравдугаар сарын эхээр гэр бүлийнхээ хүрээнд сүй тавьцгаасан юм. Сүй тавих ёслолын үеэр Клуни Амальд 750 мянган ам.долларын үнэтэй алмаазан шигтгээтэй бөгж бэлэглэсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ