Хүний амь хохироосон жолоочид эрүү үүсгэн шалгаж байна

img

Согтуугаар машин жолоодож, автомашины норм хэтрүүлэн зорчигч тээвэрлэж явснаас осол гаргасан жолооч О-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Энэ хэрэг энэ сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд гарсан ба жолооч Э.Оргил нь архи уун согтуурч “Х.Верна” маркийн 25-51 УНВ дугаарын автомашин жолоодож, автомашиныхаа нормыг хэтрүүлэн зорчигч тээвэрлэж явахдаа осол гаргажээ.

Ослын улмаас зорчигч Т.Байгалмаагийн амь насыг хохироосон болох нь хэргийн мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Уг хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд тээврийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байгаа аж.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ