Чуулганы нэгдсэн хуралдаан завсарлав

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2013 оны Төсвий гүйцэтгэлийн аудитыг хэлэлцэж байна. Өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэлийг УИХ-аар хэлэлцэх үеэр сайд нар, төсвийн ерөнхийлөн захирагчдын гадаад томилолтын зардал хэтэрсэн тухай яригдаж байна. Энэхүү төсвийн гүйцэтгэлд Үндэсний аудитын газраас аудит хийжээ.  Тухайлбал, гадаад томилолтын зардалд зургаан тэрбум төгрөг төсөвлөж, нийлбэр дүнгээрээ гүйцэтгэл нь 500 сая төгрөгөөр хэмнэгджээ. Гадна талаас хэмнэлттэй мэт харагдаж байгаа ч төсвийн ерөнхийлөн захирагч тус бүрээр задалж үзвэл гадаад томилолтын зардлаа хэтрүүлсэн сайд, дарга нар нэлээд байгаа гэнэ. Ийм албан тушаалтнуудыг нэрийг, хэтрүүлсэн мөнгөн дүнтэй нь ил тод болгоно гэдгээ ч аудитынхан амлав. Ерөнхий сайд ч эдгээр хүмүүст арга хэмжээ авна гэж хэллээ. Томилолтоо хэтрүүлсэн албан тушаалтнуудын нэрийг сайд нарт нь хүргүүлээд байгаа бөгөөд удахгүй олонд ил болох юм байна.  Мөн  Засгийн газрын 2007 оны 349 дүгээр тогтоолд зааснаас бусад автомашин унах эрхгүй 222 албан тушаалтан автомашин ашиглаж байгааг аудитынхан илрүүлжээ. Дээрх албан хаагчдын нэрсийг гарган зарлахаар болсон юм.  Судалгаанд хамрагдсан 432 төсөвт байгууллагууд 2013 оны гүйцэтгэлээр бензин шатахуунд 13,3 тэрбум, сэлбэг хэрэгсэлд 5,9 тэрбум, тээврийн хэрэгслийн даатгалд 0,5 тэрбум, нийт ашиглалтын зардалд 19,7 тэрбум төгрөг зарцуулсан ба жилд дунджаар нэг автомашины ашиглалтын зардал 4,9 сая төгрөг байгаа гэнэ.

6

 Зээл аваад өрөө төлөөгүй хүмүүст ямар арга хэмжээ авч байгааг гишүүд сонирхож байв. Үүнд Сангийн сайд Ч.Улаан "2012 онд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орсноос хойш өмнөх үеийн өр зээлийг барагдуулахаар Сангийн яам маш сайн хөөцөлдөж байгаа. Ялангуяа 1990-1992 оны хоорондох өр төлбөр эргүүлэн авахад маш хүнд, найдваргүй байна. 2012 оноос хойшхи өр төлбөр Сангийн яаманд хариуцагдахаа больсон." гэдэг хариулт өгсөн юм.

6

Ийнхүү УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс хойш нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээний хүрээнд хийгдэж байгаа ажлын явцын талаар мэдээлэл хийнэ. Мэдээллийн дараагаар өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэлийн аудитыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэдгээ УИХ-ын дарга хэллээ.

5

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ