Зам хаана

img

Яармагийн гүүрнээс Вива ситигийн зүүн урд тал хүртэлх 600 метр авто замын урд талын урсгалыг энэ сарын 21 буюу маргаашнаас эхлэн, нэг сарын хугацаатайгаар хаахаар болжээ. Дээрх замыг хааж, далангийн дүүргэлт болон хатуу ухмалын ажил, гадаргуун ус зайлуулах төмөрбетон хоолойн ажил хийх юм байна. Зам хаалттай үед хойд талын урсгалыг сөрөг хөдөлгөөнтэй болгож, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх аж.

а

Энэхүү ажил нь Яармагийн гүүрнээс Нисэх-Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд хийгдэж буй юм.

а

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ