Зөрчил гаргасан “Жинхэнэ уянга” ХХК-ийн цахилгааныг тасалжээ

img

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Хан-Уул дүүргийн 11 хороо Зайсангийн аманд сүүлийн жилүүдэд баригдсан аж ахуй нэгж, байгууллагад шалгалт хийжээ. Уг шалгалтаар зарим аж ахуй нэгж зориулалтаа өөрчлөн, гэрээ байгуулж эрчим хүч авч байсан зөрчлийг илрүүлсэн байна. Тодруулбал, тэд шугам сүлжээний газраас эрчим хүчийг аялал жуулчлалын зориулалтаар хэрэглэнэ гэж аваад орон сууцны барилгад ашиглаж байжээ.

.

Тэдгээр байгууллагын эрчим хүчийг өнөөдрөөс хязгаарлаж буй аж. Үүнд “Касандра” үйлчилгээтэй орон сууцны барилга, иргэн Цолмонгийн орон сууцны барилга, ХААИС-ийн гадаадад оюутан, багш ажилчдын орон сууц, “Жинхэнэ уянга” ХХК-ийн аялал жуулчлалын төв гэх зэрэг 29 аж ахуйн нэгж багтжээ. Эдгээр байгууллагыг зөрчлөө арилгах хүртэл эрчим хүчийг нь хязгаарлахаар болсон байна.

.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 31 аж ахуй нэгж байгууллагын 256 барилга байгууламжид найман чиглэлээр шалгалт хийхээр албан бичиг хүргүүлжээ. Гэвч 18 аж ахуй нэгж байгууллагын, 160 гаруй барилга байгууламжид шалгалт хийж чаджээ.  Харин үлдсэн 13 аж ахуй нэгж байгууллага улсын байцаагчийн ажлыг үл ойшоож хяналт шалгалтад хамрагдаагүй. Тэднийг хуулийн байгууллага болон нийслэлийн цагдаа, прокурорын газартай хамтарч шалгахаар болсон гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч хэллээ.

.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ