Ж.Батзандан шударга өрсөлдөх боломж олгохыг хүсэв
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргын асуудал орйрын өдрүүдэд Төрийн ордонд ихээхэн дуулиан шуугиан дагуулаад байгаа билээ. ХЗБХ-ны хуралдаан удаа дараа хойшилж байгаа. Өчигдөр орой нууц шахам яаралтай зарлан хуралдуулсан авч ахин хойшилсон юм.
:
АН-ын бүлгээс Д.Ганбатыг ХЗБХ-ны даргаар санал болгож байгаа боловч тухайн байнгын хорооны бусад гишүүд Ж.Батзанданг зүтгүүлсэн байна. Дээрх асуудлаар АН-ынхан завсарлага авч хойшлуулсан бөгөөд энэ талаар дөнгөж сая УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэвлэлийн хурал хийлээ.
:
Тэрбээр хэлэлхдээ "АН-ын гишүүд дэмжигчид шударга чөлөөт ардчилсан байдлаар өрсөлдөх боломжийг хангаж ХЗБХ-ны даргын асуудлыг яаралтай шийдвэрлэхэд АН-ын бүлгээс тэр дундаа дарга Д.Эрдэнэбат элдэв байдлаар хойшлуулахгүй, саад болохгүй байхыг хүслээ" гэлээ.
:
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ