Обамаг арчаагүй, дорой амьтан гэжээ

img

Реппер Кейни Уэст АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг арчаагүй, дорой амьтан гэв. Тэрбээр “ABC” агентлагийн шууд нэвтрүүлэгт оролцох үеэрээ ийнхүү хэлжээ. Кейни “Обама Ерөнхийлөгч болсноосоо хойш юу ч хийгээгүй. Зүгээр л ардчилсан шударга Ерөнхийлөгч мэт царайлдаг. Тэр улстөрчөөс илүү жүжигчин, дуучин болохыг мөрөөддөг. Тийм учраас үргэлж Холливуудын асуудалд байнга л хошуу дүрдэг. Энэ нь надад таалагдахгүй байна. Зүгээр л кинонд тоглох хүсэлтэйгээ хэлчих л дээ. Мөн эхнэрийг минь хэнд ч хэрэггүй хүүхэн гэж хэлсэнийхээ төлөө уучлал гуйх хэрэгтэй” гэж хэлжээ.

7

Өнгөрсөн нэгдүгээр сарын эхээр Обама хоёр охиныхоо хамтаар 50 гаруй хүүхдийг Цагаан ордондоо хүлээн авсан юм. Тэр үед Анна гэх долоон настай охин “Обама та Ким Кардашиан, Мишель Обама хоёрын аль хөөрхөн гэж боддог вэ” гэж асуужээ. Харин Ерөнхийлөгч “Мэдээж хэрэг эхнэр минь энэ ертөнцийн хамгийн сайхан бүсгүй. Ким бол хэнд ч хэрэггүй хүүхэн” хэмээн хариулжээ. Тус үйл явдлын дараа Кейни нэг бус удаа Обамад хандаж гэр бүлийг нь оролдохгүй байхыг сануулсан юм.

7

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ