Н.Алтанхуяг: Бидэнд молиго өмхүүлсэн юм билээ

img

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээний хүрээнд хийгдэж байгаа ажлын явцын талаар мэдээлэл хийсэн юм. Эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийн зөвлөл ажиллаж байна. Энэ зөвлөл нь төр, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн 30 хүний бүрэлдэхүүнтэй. Зөвлөл  татвар хураагч ба төлөгч гэсэн хоёр  хэсгээс бүрдэж байна. Эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд  хийгдэх ажлын 65 санал  байжээ. Үүн дээр дахиж 43 санал нэмэгдсэн байна. Эдгээрт  татварын шинэчлэл, өмч хувьчлал, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх, барилга, дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих зэрэг саналууд багтжээ.

6

Ерөнхий сайдыг мэдээлэл хийсний дараа Эдийн засгийг эрчимжүүлэх "ЭЗЭН-100" хөтөлбөрийн хэрэгжилтэд өгсөн УИХ дахь МАН-ын бүлгийн дүгнэлтийг  бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр уншиж танилцууллаа. Тэрбээр:

6

- Шинэчлэлийн Засгийн газар 100 хоногийн хугацаанд эдийн засгийг эрчимжүүлэх "ЭЗЭН-100" хөтөлбөрөө зарласнаас хойш 42 дахь хоног дээрээ УИХ-д хийсэн гэх ажлаа тайлагналаа. УИХ-д цөөнхийн үүрэг гүйцэтгэж буй Монгол Ардын Нам анх "ЭЗЭН-100" хөтөлбөрийг дэмжиж урмын үг хайрлаж байсан бол одоо бодит байдалд тулгуурлан дүгнэлтээ хэлье!  Эрх баригчид, Ардын нам ардын засгаас тамгаа гардаж аваад хоёр жил болохын босгон дээр “ЭЗЭН-100” төлөвлөгөөг боловсруулснаар тал хугацаа нь өнгөрлөө. Тиймээс "ЭЗЭН-100" хөтөлбөрт тусгагдаж эдийн засгийг эрчимжүүлэх ажлын тал нь ч гэсэн биелж, улс орны минь эдийн засаг дэвжин дээшлээсэй гэх хүлээлт, хүсэл их байлаа. Харамсалтай нь өнгөрсөн 42 хоногт эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр бодитой ажил хийсэнгүй. Та бүхний хийсэн ажлын тайлан "уулзалт хийв, зөвшилцөв, хэвлэлийн бага хурал хийв, илтгэл тавив, хуралдав, хэлэлцүүлэг зохион байгуулав, хуулийн төсөл өргөн барив" гэсэн хэдэн үгээр л хэмжигдэж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийг эрчимжүүлэхээр тусгагдсан төлөвлөгөөт ажлуудаа үр дүнтэй хийж чадсангүй. Эдийн засаг эрчимжих биш улам эрэмдэг болж ажилгүй, орлогогүй иргэдийн тоо өсч, нийгмийн бухимдал ихээр нэмэгдэх боллоо.

7

Эдийн засгийг эрчимжүүлэх нэрээр УИХ-аар хэлэлцүүлж байгаа хуулийн төсөл, бодлого, шийдвэрүүд нь олон түмний ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч, эргэлзээ гайхлыг төрүүлж эхэллээ. Та бүхний эдийн засгийг эрчимжүүлэх, хямралыг даван туулах гэсэн халхавчин дор олон булхайтай үйлдэл хийх гэж санаархах болсныг ард түмэн харж байна. Тиймээс "ЭЗЭН-100" хэмээх төлөвлөгөөнд хяналт тавих "АРД-100" аяныг эхлүүлсний дагуу төлөвлөгөөнд туссан ажлуудаас таван асуудлыг онцгойлон сонгож тантай мэтгэлцэж, асуудалд хариулт нэхэж байна гэсэн юм. “Ард-100” аянд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, өрийн удирдлагын шинэ тогтолцоог нэмэгдлүүлэх, далд эдийн засгийг ил тод болгох нөхцөлийг бүрдүүлэх, Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хайгуулын лизенз олгохыг зөвшөөрөх,   Төрийн өмчийн томоохон аж ахуйн нэгжүүдийг эзэнжүүлэх хөтөлбөр боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх зэрэг ажлууд тусгагджээ.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан горимын дагуу УИХ дахь цөөнхийн бүлгийн гишүүдийн асуултад Ерөнхий сайд Н.Алтанхуяг хариулж байна.

7

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Чингис бондын мөнгөний үлдэгдэл зарцуулалт ямар явцтай байна вэ? Төмөр замыг барих ажлыг төр булааж авснаас өнөөдөр зогсонги байдалд байгаа юм биш үү? Эдийн засаг оны  төгсгөлд ямар байдалтай байх болно. Юмны үнэ өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.

7

Чингис бондын мөнгөнөөс 1,6 их наяд бондын мөнгө байна. Нэг их наядыг нь үйлдвэржүүлэлтэд зориулна гэсэн. Төмөр замыг бид булааж аваагүй. Төмөр замыг нэгдсэн байдлаар засаг авсан. Одоо MSC компани тодорхой хувь эзэмшээд явж байгаа. Ноднин жилийн мөн үетэй харьцуулахад инфляци илүү гарсан нь үнэн. Оны төгсгөлд үнийн өсөлт буурна. Үнэ дахин өсөхгүй.

6

Оюутолгой хөрөнгө оруулж дуусаад, жилдээ нэг сая гаруй тоннын зэсийн баяжмалыг гаргаад эхэлсэн. Үйлдвэрээ босгоход оруулсан том хөрөнгө оруулалт хийсэн. Цаашдаа том хөрөнгө оруулалттай байна гэж  бидэнд молиго өмхүүлсэн юм билээ. Таван толгой дээр ямар нэг асуудалгүй. Надтай холбоотой зүйл байвал шалгуулна. Өөр шигээ зүйл битгий бодож бай.

6

УИХ-ын гишүүн Сү.Батболд:

-Хөрөнгө оруулалт байх боломж байсан гэж гадаадын хөрөнгө оруулалтынхан ярьж байна лээ.  Бид саяхан Монгол банкны төсвийн хэлэлцүүлгээр ярьж байхад 2011-2012 онд орж ирсэн валютын урсгалын Оюутолгойтой холбоотой нь 20-30 хувь эзэлж байсан. Гэтэл 2013 оны валютын урсгалд Оюутолгойтой холбоотой нь 60 хувийг эзэлжээ. Үүнийг харж үзэх хэрэгтэй.

7

-Бид дандаа зээл аваад хөгжихгүй.  Оюутолгойн хөрөнгө оруулалт найман тэрбум хийсэн бол энэ нь ердөө хоёрхон жилд л юм байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг тасралтгүй явуулах олон арга ухаан сийлмээр юм .

7

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

7

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ