Диего Коста Испанид үнэнчээр зүтгэдэг үү

img

Бразил гаралтай довтлогч Диего Коста Испанийн шигшээ багт багтахын тулд багагүй хараал зүхэл сонсож буй ч талбайд төдийлөн идэвхтэй тоглохгүй байгаа нь статистикаар батлагджээ. Тухайлбал, Чилийн эсрэг тоглолтод Диего Коста 64 минут тоглохдоо 6.629 км зам туулсан гэх тооцоо гарчээ. Энэ нь Чилийн хаалгач Клаудио Бравогийн туулсан замаас ердөө 817 метрээр л илүү юм. Торгуулийн талбайгаасаа гардаггүй хаалгачаас ийм бага зайг илүү туулсан нь Диего Костаг Испаний шигшээ багийн төлөө үнэнчээр зүтгэж байгаа эсэхэд эргэлзээ төрүүлж эхэлсэн гэнэ.

Испани-Чилийн тоглолтод Марсело Диас 12.589 км, Давид Силва 11.603 км зам туулсан нь дээд үзүүлэлт байжээ.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ