Хэргийн газраас зугтсан жолоочийг хайж байна

img

Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох Завсрын автобусны буудлын “Кольцо” дэлгүүрийн зүүн талын авто зам дээр өчигдөр орой 18.50-18.55 цагийн үед  зам тээврийн осол гарчээ. Марк, дугаар нь тодорхойгүй автомашин иргэн Д-г мөргөж, хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учруулан хэргийн газраас зугтжээ.

Тиймээс уг ослыг харсан хүнийг ЦЕГ-ын Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын Тусгай субьектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэстэй 88007660, 96661856 дугаарын утсаар холбоо барихыг хүсч байна. Мэдээллийн нууцыг чанд хадгалах ба өндөр шагналаар урамшуулах аж.

Б.Буд 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ