Том оврын автобус осолдож, зургаан хүн нас баржээ
Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр Цонжигболдогийн орчим зам тээврийн ноцтой осол гарчээ. Сүхбаатар аймгаас Улаанбаатарыг чиглэж явсан хот хоорондын том оврын автобусны осолдсон шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч далан руу унасан байдалтай байсан аж. Автобус нийт 46 зорчигчтой явж байсан бөгөөд ослын улмаас зургаан хүн газар дээрээ нас барж, бусад зорчигчид хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтсэн байна. Гэмтсэн зорчигчдод эмнэлгийн тусламж үзүүлэн, Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэг болон ГССҮТ-д хүргэжээ.
а
Ослын газарт нийслэлийн Онцгой байдлын газрын аврах ангийн шуурхай алба, Налайх дүүргийн онцгой байдлын хэлтэс, Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Уул уурхайн аврах ангийн нийт 10 автомашин, 41 хүн ажиллаж байна. Мөн зорчигчдын ар гэрийнхнийг нийслэл руу авчирч байгаа аж.
ө
В.Бат
а
СЭТГЭГДЭЛ БИЧИХ