Бяцхан хунтайжийг “Google”-ээс 22 сая удаа хайжээ
Британийн “Dailymail.co.uk” сайт “Google” хайлтын системээр хамгийн олон удаа хайгдсан алдартай хүүхдүүдийг онцолсон байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 20-ноос энэ сарын 20-ны өдөр хүртэл 100 өдрийн хугацаанд Британийн бяцхан хунтайжийн гэрэл зураг, хувийн мэдээллийн талаар 22 сая орчим хүн ханджээ.
ө
Харин Реппер Кейни Уэст болон Ким Кардашиан нарын нэг настай Норт Уэстийг 20.1 сая хүн хандаж хувийн мэдээлэлтэй нь танилцсан бол Реппер Жай Зи, Бейонси нарын хоёр настай Блью Лиу охины талаар 19 сая удаа хайжээ. Мөн хөлбөмбөгчин Дэвид Бэкхам, Викторио Бэкхамын охин Харпер Бэкхамын талаар 11 сая орчим удаа хайсан байна.
ө
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ