Синди амьдралаараа кино, ном гаргана
1980-1990 оны үед загварын хатан хаан хэмээн өргөмжлөгддөг байсан супермодель Синди Кроуфорд амьдралаасаа сэдэвлэсэн уран сайхны кино хийж, ном гаргахаар болжээ. Модель бүсгүй хоёр жилийн дараа болох 50 насны төрсөн өдөртөө зориулж кино, ном гаргахаа мэдэгдэж, хамтран ажиллах байгууллагууд хайж эхэлсэн гэв.
ө
Синдигийн амьдралаас сэдэвлэсэн кино “Кофе шиг амттай миний амьдрал” гэх нэртэй бөгөөд дэлхийн 10-аад орнуудын телевизийн видео сангаас шилдэг гэсэн 100 дүрсээр бүтээгдэх аж. Харин “Аз, Амьдрал, Амлалт” хэмээх номондоо тэрбээр тайзнаас буусны дараах амьдралынхаа тухай бичихээр зэхэж буй. Синди 2007 онд хүүхдэд зориулсан “About Face” номоо гаргаж байсан юм.
а
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ