Гагагийн ганган нохой
Дуучин Леди Гага таван жилийн турш хамт амьдарсан Пето хэмээх нохойныхоо зургийг өөрийн “Instagram”-даа байршуулжээ. Дуучин бүсгүй нохойныхоо зургийг зүгээр ч нэг аваагүй бөгөөд хэдэн саяар тоологдох үнэт эдлэл болон алмаазаар гоёсон аж. Тэрбээр “Чи миний хамгийн сайн найз. Чамгүйгээр би ийм хол алхахгүй байсан” гэж бичжээ.
ө
Гага аялан тоглолт болон клипний зураг авалтандаа Пето нохойгоо үргэлж хамт авч явдаг юм. Түүний нохой өдөрт 250-300 ам.долларын үнэтэй үхрийн мах зооглодог гэнэ.
ө
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ