Лупита Нионго “Vogue” сэтгүүлнээ
Энэ жилийн Оскарын шагнал гардуулах ёслолоос "12 жилийн боолчлол" уран сайхны киногоороо шилдэг туслах эмэгтэй дүрийн шагнал хүртсэн Лупита Нионго алдарт “Vogue” сэтгүүлийн ирэх сарын нүүр хуудсыг чимж сонирхолтой ярилцлага өгчээ. Лупита Нионго өөрийхөө зурагтай “Vogue” сэтгүүлийг Кени улсад буцалтгүй тусламжаар 10 мянган хувийг илгээхээр болжээ.
ө
Тэрбээр “Би бол Кени хүн. Би эх орноо хэзээ ч мартаж байгаагүй. Дэлхийн алдарт “Vogue” сэтгүүлийн ирэх сарын дугаарын нүүр хуудсыг мөрөөдлөөрөө амьдарч өнөөдрийг хүрсэн Кени бүсгүй чимлээ. Тэд надаар бахархаж, намайг мартахгүй байхын төлөө олон мянган хувь өөрийнхөө зурагтай сэтгүүлийг илгээхээр боллоо” гэжээ.
ө
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ