ЗЦГ-аас анхаарууллаа

img

Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Баяндавааны адаг замд Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явсан хот хоорондын зорчигч тээврийн автобус өнөөдөр өглөө 07:40 цагийн үед замын хажуу руу онхолдож, зам тээврийн ноцтой осол гарсан тухай мэдээлсэн.

а

Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Замын цагдаагийн газраас мэдээлэл хийж, орон нутгийн замд жолооч нар техникийн бүрэн байдлыг байнга шалгах, замын нөхцөлд хурдаа тохируулан өөрийн болон зорчигчдынхоо аюулгүй байдлыг хангаж явахыг анхаарууллаа.

ө

Осолдсон автобус нь хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний “Дайчин сүх” ХХК-нийн Hyundai Bus маркийн 0522 СҮА улсын дугаартай автобус байсан байна. Ослын улмаас зургаан хүний амь эрсдэж, 44 хүн гэмтжээ.

б

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ