Олимпийн гудамжийг түр хаалаа
Энэ амралтын өдрүүдэд дулаан, цэвэр усны шугамын засварын ажил хийгдэх тул дөрвөн чиглэлийн замыг түр хугацаагаар хаахаар болсон.
а
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Олимпийн гудамж, Замын цагдаагийн газрын баруун урд уулзварын хойд талыг өнөөдрийн 17:00 цагаас ирэх даваа гаригийн 06:00 цагийн хооронд түр хаана. Мөн Сонгинохайрхан дүүргийн Орбитын замыг өнөөдрийн 22:00 цагаас маргаашийн /06.22/ 06:00 цаг хүртэл, Хан-Уул дүүргийн “Улаанбаатар” сувиллын замыг өнөөдөр оройн 22:00 цагаас маргааш өглөөний 06:00 цаг хүртэл хаах юм.
ө
Харин Баянзүрх дүүргийн Монелын замыг өнөөдөр оройн 22:00 цагаас хааж, маргааш /06.22/ өглөө 06:00 цагт нээх юм байна.
ө
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ