Өнгөрсөн долоо хоногт 1000 гаруй санал хүсэлт иржээ
Нийслэл хотын гудамж талбайн цэцэрлэгжүүлэлт, хот тохижилтын ажилд иргэд талархалтай хандаж байгаагаа илэрхийлсэн байна. “Гудамж” төслийн хүрээнд хийж байгаа “Цэцэг” төвийн уулзварыг Сөүлийн гудамжтай холбож байгаа шинэ замыг авто машины түгжрэлийг бууруулахад нөлөөлөхүйц сайн ажил болж байна гэсэн талархал олон ирлээ.
1
“Жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Гааль болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд хамрагдахын тулд заавал төсөл бичих шаардлагатай юу? Хэзээнээс энэ хөнгөлөлт чөлөөлөлт хэрэгжиж эхлэх вэ” гэсэн асуулт түгээмэл ирсэн байна.
-Жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуультай нийцүүлэн гарах Засгийн газрын тогтоол, татварын хөнгөлөлт чөлөөлөтөд хамаарах барааны нэр төрөл, ангилалын код нь Засгийн газрын хуралдаанаар ойрын үед батлагдана. Таны Монгол улсын хилээр нэвтрүүлэх гэж байгаа бараа дээрх хөнгөлөлт чөлөөлөлтөд хамаарах барааны нэр төрөлд багтаж байгаа тохиолдолд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхгүй бөгөөд жижиг дунд үйлдвэрийн төсөл бичих шаардлагагүй. Зөвхөн танай аж ахуйн нэгжийн улсын бүртгэл нь жижиг дунд бизнес эрхлэгч мөн гэдгийг нотлож байх хэрэгтэй гэсэн хариултыг Гаалийн ерөнхий газраас өглөө.
1
Хөдөө орон нутгийн татварын буцаан олголт хэзээнээс эхлэх вэ?
Хувь хүний орлогын албан татварын 2013 оны тайлангаар хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлсэн иргэдийн татварын буцаан олголтыг аймаг, нийслэлийн Санхүү, төрийн сангийн газар хэлтсээс хариуцдаг. Татварын алба 2013 оны хувь хүний орлогын албан татварын тайлангаар хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэж, татвар буцаан авах иргэдийн материалыг тухайн орон нутгийн Санхүү, төрийн сангийн нэгжид бүрэн шилжүүлсэн. Иймд татварын буцаан олголтын асуудлыг орон нутгийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс тодруулах шаардлагатай гэж Татварын ерөнхий газрын холбогдох мэргэжилтэн хариулж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ