“Боко Харам”-ийн тэргүүн мэдэгдэл хийв
Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийн тэргүүн Абубакар Шекау мэдэгдэл хийжээ. Тус бүлэглэл өнгөрсөн дөрөвдүгээр сард Борно мужид байрлах сургуулийн 230 гаруй сурагч охидыг хулгайлсан билээ. Абубакар Шекау хэлэхдээ хулгайлсан 230 гаруй охины 60-ыг нь хүнтэй гэрлүүлсэн учир Засгийн газартай хэлэлцээр хийсэн ч тэдний байршил болон эздийг нь зааж өгөхгүй гэж мэдэгдэж, тэдний зургийг илгээсэн байна.
1
Тэрбээр “Аллах тэнгэр бүхнийг ивээж байгаа. Бид цаашид алан хядах ажиллагаагаа үргэлжлүүлж, лалын ариун улс байгуулах зорилгодоо хүрэх болно. Мөн зарагдсан охидыг хайхгүй байхыг хүсье. Тэднийг хайсан тохиолдолд үлдсэн охидыг хороох болно” гэж сүрдүүлжээ.
Нигерийн “Arise TV”-д Батлан хамгаалахын сайд Алех Бадех ярилцлага өгөх үеэрээ “Зарагдсан охидын нас нь ойролцоогоор 15-19. Тэд хулгайлагдсан охидоос царай зүсээрээ илүү байсан учир эхний хохирогчид боллоо. Эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд охидын байршлыг мэдэж байгаа ч цэргийн нууц учир хэлэх боломж алга” гэсэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ