Аргентины танхай бүлэглэлийн 19 хөгжөөн дэмжигчийг баривчилжээ
Дэлхийн аваргын хэсгийн Аргентин-Ираны тоглолтын өмнө Бразилийн цагдаа нар Аргентины 19 хөгжөөн дэмжигчийг баривчилсан байна. Белу-Оризонте стадионы ойролцоо болсон энэхүү баривчилгаа нь Бразилд зөвшөөрөлгүй орж ирсэн жуулчид, хөгжөөн дэмжигчдийг гаргах ажиллагааны нэг хэсэг байжээ.
1
Баривчлагдаж, нутаг буцаагдахаар болсон 19 хөгжөөн дэмжигч нь Аргентины “Барра-брава” хэмээх зартай танхай бүлэглэлийн гишүүд гэнэ. “Барра-брава” нь Өмнөд Америкт тун зартай, хөгжөөн дэмжигчдийн бүлэглэл юм байна. Мөн тоглолтын өмнө Аргентины шигшээ багийн автобус руу дайрсан хэсэг хөгжөөн дэмжигчийн эсрэг цагдаа нар хүч хэрэглэхээс өөр аргагүйд хүрчээ.
1
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ