Клозе: 20 тоглолтод 15 гоол гэдэг муугүй үзүүлэлт шүү
Германы шигшээ багийн довтлогч Мирослав Клозе Ганатай 2:2-оор тэнцсэний дараагаар сэтгэгдлээсээ хуваалцжээ. Хэдийгээр Германы шигшээ тэнцсэн ч гэсэн Клозегийн хувьд алдарт Роналдогийн Дэлхийн аваргад оруулсан 15 гоолтой эн зэрэгцсэн нь түүхэн явдал болсон билээ.
1
“Баг хожвол бүгд л сэтгэл өөдрөг талбайгаас гардаг. Харин энэ удаад Ганын шигшээ маш сайн тэмцэж, бидэнд Португалын эсрэг тоглосон шиг боломж өгсөнгүй. Миний хувьд үндсэн бүрэлдэхүүнд багтах, сэлгээгээр гарах, талбайд хэдэн минутыг өнгөрүүлэх нь чухал биш. Учир нь тоглогч бүр багийн чухал хэсэг болдог. Дэлхийн аваргын 20 тоглолтод оролцож 15 гоол оруулна гэдэг муугүй үзүүлэлт шүү” гэж Клозе хэлсэн байна.
1
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ