Холливуудын нэрт жүжигчин Анжелино Жоли НҮБ-ын сайн санааны элч нартай Тайландын нийслэл Бангкок хотноо ирсэн тухай “www.bangkokpost.com” мэдээллээ. Жүжигчин бүсгүй Бангкок хотын захад орших “Ban Mai Nai Soi” хэмээх ядуусын хороололд ирж, иргэдтэй нь нэг өдрийг хамт өнгөрүүлсэн байна.
1
Тэрбээр “Хэрвээ би Бангкок хотын иргэдтэй уулзаж, армийнхантай ярилцлага хийсэн бол хүмүүс намайг буруугаар ойлгох байсан. Улс төрийн хямралаас үүдэж хамгийн их хохирсон иргэд бол энэ хүмүүс. Тэдэнд тусламж хэрэгтэй байна. Би буяны үйл ажиллагаагаар олон ч оронд айчлал хийлээ. Улс орон болгон хүн гэх эрдэнээ мартаад байх шиг. Газар бол улс орны зүрх ч хүн бол энэ улсын тархи гэдгийг бүү мартаарай” гэж хэлжээ.
Жоли маргааш Филиппин улсад айлчилж, Хаян хар салхинд гэрээ алдсан хүмүүст тусламж үзүүлэх гэнэ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ