Клинсманн: Роналдог давруулахгүй

img

АНУ-ын шигшээ багийн дасгалжуулагч, Германы нэрт хөлбөмбөгч Юрген Клинсманн Португалын од Криштиано Роналдог давруулахгүй гэж мэдэгджээ. АНУ-Португалын тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр Клинсманн ингэж мэдэгдсэн байна.

1

“Роналдо болон Аваргуудын лигт тоглодог хөлбөмбөгчдийг хүмүүс их биширдэг. Гэвч одоо бид яг хэн гэдгээ харуулах цаг ирээд байна. Бид тэднийг зогсоож, яг үнэн байдлыг нь илчлэн харуулах болно. Бид Роналдог давруулалгүй, бидний эсрэг сайн тоглож чадахгүй гэдгийг нь ойлгуулна. Манай баг өөрийн гэсэн онцлогтой хөлбөмбөг харуулна. Учир нь бид үүнд удаан бэлдсэн. Бид хүчтэй гэж өрсөлдөгчөөсөө эмээхгүй” гэж Клинсманн мэдэгдсэн байна.

1

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ