Улаанбаатарт 23 хэм дулаан
Ойрын хоногуудад ихэнх нутгаар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг малчид, ард иргэдэд анхааруулж байна.
g
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг, төвийн нутгийн ихэнх, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 14-19 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.
g
Улаанбаатар хотод үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш секундэд 6-11 метр. 22-24 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 14 хэм дулаан, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ