В.И.Матвиенкогийн айлчлал эхэллээ
УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга Валентина Ивановна Матвиенко өчигдөр манайд хүрэлцэн иржээ. ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн даргын айлчлалын бүрэлдэхүүнд Холбооны Зөвлөлийн орлогч дарга, Монгол Улсын Их Хуралтай харилцах бүлгийн дарга Умаханов Ильяс Магомед-Саламович, Холбооны Зөвлөлийн Гадаад хэргийн хорооны нэгдүгээр орлогч дарга Джабаров Владимир Михайлович нарын Холбооны Зөвлөлийн 10 гишүүн, албаны бусад хүмүүс багтжээ.
Тэрээр айлчлалынхаа хүрээнд УИХ-ын дарга З.Энхболдтой хэлэлцээ хийж, санамж бичигт гарын үсэг зурах аж. Мөн өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхах юм байна. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд нар В.И.Матвиенкод бараалхах аж.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ