Иргэдэд нөхөн олговор олгоно

img

Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, замын трасс болон цахилгааны хамгаалалтын зурваст байрладаг айлуудын газрыг чөлөөлөхөөр болжээ. Ингэхдээ нийт 10 иргэнд 547 130 006  төгрөгийн нөхөх олговрыг олгож, энэ онд багтаан газрыг чөлөөлөхөөр захирамжилжээ.

ө

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр өргөтгөл шинэчлэл хийгдэж буй Хувьсгалчдын гудамж буюу Чингэлтэй дүүргийн 7, Баянгол дүүргийн 11, 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зурагтын шинэ эцсээс Баянхошууны тойруугийн уулзвар хүртэлх 4.6 км авто  зам, мөн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй Их тойруу 110 квт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурваст орсон иргэд энэхүү нөхөн олговрыг авах аж.

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ