Рианна хөлбөмбөгч залууд “хайр зарлаж” найз бүсгүйг нь сандаргажээ

img

Дуучин бүсгүй Рианна АНУ-Ганын тоглолтын дараагаар твиттертээ “Би энэ залуугийн төлөө Ганыг дэмжих болно” гэж бичсэн нь багагүй дуулиан тарив. Хөгжилтэй, царайлаг залуу Кевин-Принс Боатенгт дэлхийн хэмжээний од анхны харцаар дурласан уу гэх мэтээр хэвлэлүүд шуугисан. Харин Боатенгийн найз бүсгүй Мелисса Сатта энэ мэдээллийг сонсоод сандарч тэр даруй Бразил руу нисчээ. “Бразил руу нисч явна. Биеийнхээ хагастай уулзах гэж тэсэн ядаж байна” гэж Мелисса Сатта мөн твиттертээ бичжээ.

6

Ийнхүү Дэлхийн аваргын хөлбөмбөгийн талбайд ширүүн өрсөлдөөн өрнөж буйгаас гадна сайхан хөлбөмбөгчдийн төлөө өрсөлдөөн гарсаар байгаа аж.

7

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ