
Огцом халсан энэ сарын эхэн үетэй зэрэгцэн голдуу Lexus 570, LandCruiser 200, Range Rover, BMW X5 маркийн автомашины эзэд хөдөлгүүр доголдож унтрах, хүч алдах, бензин насосны хэвийн бус ажиллагааны талаар сэтгэгдлээ олон нийтийн цахим хуудсаараа дамжуулан бичих болсон юм. Эдгээр хэрэглэгчдийн санал, гомдлын дагуу холбогдох газрууд нь гомдол гарсан Шатахуун түгээх станцын шатахуунд хөндлөнгийн лабораториор шинжилгээ хийлгэхэд хэвийн үзүүлэлттэй гарч, үүнийг хэвлэлийнхэн мэдээллэж өнгөрсөн билээ.
6
Энэ асуудал гадаадын орнуудад ч цаг агаарын халуун нөхцөлтэй холбогдон гардаг байна. Дээрх гомдол гаргасан эзэд автомашиндаа тохирохгүй буюу хөдөлгүүрийн хүчин чадлыг тэсвэрлэхгүй бага октантай шатахуун хэрэглэсэн, цаг агаарын халуун нөхцөлд бага шатахуунтай удаан явснаас үүдэж хөдөлгүүр, бензин насосны хэвийн үйл ажиллагаа нь доголдсон болохыг тогтоогоод байна.
5
Жишээ болгон бензин насос нь хэвийн бус ажиллаж, хүч алдаж унтарсан Lexus 570 маркийн автомашиныг авч үзье. Уг автомашиныг Аи92 автобензинээр цэнэглэдэг, доголдол үүсэх үед цаг агаар огцом халж байсан байгаа юм. Гэтэл энэ автомашины техникийн паспорт буюу хэрэглэгчийн гарын авлагад зааснаар AKI 91 ба түүнээс дээш эсвэл RON 96 ба түүнээс дээш октантай автобензин хэрэглэнэ гэжээ.

Шатахууны төрөл: Зөвхөн тугалгагүй автобензин
Октаны тоо: 91 (Шинжилгээний октан тоо 96) болон түүнээс дээш
6
Манай улсын хувьд олон улсад нийтлэг ашиглагддаг Research Octane number(RON) буюу Шинжилгээний октаны тоо тогтоох аргачлалаар Аи80, Аи92, Аи95, Аи98 гэж автобензинээ ялган хэрэглэдэг юм. Энэ аргачлалыг мөн Европын бүх улс, ОХУ, БНХАУ, БНСУ, Хонконг, Япон, Австрали, Шинэ Зеланд, Саудын Араб зэрэг улсад ашигладаг аж. Харин AKI буюу Детонаци эсэргүүцэх индекс (Anti-Knock Index – AKI)-ийг Канад, АНУ, Бразил зэрэг улс ашигладаг. Үүнээс гадна Моторын октан тоо (Motor Octane Number – MON) тогтоох аргачлал гэж байдаг. Шинжилгээний октан тоо нь Моторын октан тооноос 8-10 нэгж, Детонаци эсэргүүцэх индексээс 4-5 нэгжээр тус тус бага байдаг. Тэгэхээр дээрх Lexus 570 автомашинд RON аргачлалаар 91 (AKI) + 5 буюу 96 болон түүнээс дээш октантай автобензин хэрэглэж байж хөдөлгүүр нь хэвийн хэмжээнд бүрэн хүчин чадлаараа ажиллана гэсэн үг.
5
Энэ талаар тухайн автомашины гарын авлагад дараах байдлаар дэлгэрэнгүй бичсэнийг орчуулгын хамт харна уу.

Таны автомашинд зөвхөн тугалгагүй автобензин хэрэглэх ёстой.
91 (Шинжилгээний октан тоо 96) болон түүнээс дээш октаны тоотой, тугалгагүй автобензин хэрэглэх нь хөдөлгүүрийн хэвийн ажиллагааг хангана. Хэрвээ 91 октантай автобензин байхгүй тохиолдолд доод тал нь 87 (Судалгааны октан тоо 91) октантай, тугалгагүй автобензин хэрэглэж болно. Гэвч 91-с доош октантай автобензин хэрэглэх нь хөдөлгүүрт доголдол үүсгэх, цаашлаад хөдөлгүүрийг эвдлэх аюултай. Иймд өндөр октантай, тугалгагүй автобензин хэрэглэнэ үү.
6
Ер нь сүүлийн үеийн дотоод шаталтат хөдөлгүүрийн хувьд өндөр хүчин чадалтай, шатахуун зарцуулалт багатай, агаарын бохирдол бага үүсгэдэг байх гэсэн олон шаардлагуудыг хангасан байдаг бөгөөд энэ нь тохирсон октантай шатахуун хийж байж уг хөдөлгүүр нь бүрэн хүчин чадлаа гаргах үндэс болдог.
5
Манай улсад ихэвчлэн автомашин экспортолдог улсуудад хэрэглэгддэг октаны тоог доорх хүснэгтээр үзүүлэв.
№ |
Улс |
Тухайн улсад хэрэглэгддэг октаны тоо |
Манай улсын октанд дүйх тоо |
1 |
АНУ, Канад, Бразил |
Regular87 (AKI) |
Аи92 (RON) |
Plus 88, 89, 90 (AKI) |
Aи95 (RON) |
Premium 91 (AKI) |
Aи98 (RON) |
2 |
Австрали |
Regular 91 (RON) |
Аи92 (RON) |
Premium 95, 98 (RON) |
Aи95, Aи98 (RON) |
3 |
БНХАУ |
93 (RON) |
Аи92 (RON) |
97 (RON) |
Aи98 (RON) |
4 |
Хонконг |
98 (RON) |
Aи98 (RON) |
5 |
Япон |
89 (RON) |
Аи92 (RON) |
96 (RON) |
Aи98 (RON) |
6 |
Герман |
Super 95 (RON) |
Aи95 (RON) |
Super Plus 98 (RON) |
Aи98 (RON) |
7 |
Их Британи |
95 (RON) |
Aи95 (RON) |
97 (RON) |
Aи98 (RON) |
99 (RON) |
|
8 |
Саудын Араб |
Premium 91(RON) |
Аи92 (RON) |
Super Premium 95 (RON) |
Aи95 (RON) |
9 |
БНСУ |
92 (RON) |
Аи92 (RON) |
95 (RON) |
Aи95 (RON) |
98 (RON) |
Aи98 (RON) |
5
Өндөр эргэлт бүхий хөдөлгүүртэй автомашинуудад тохиромжтой октаны тоог доорх хүснэгтээр үзүүлэв.
Автомашин марк |
Үйлдвэрлэсэногноо |
Минимум октан (RON) |
Toyota Lexus LX570 |
2008-2014 |
96 болон түүнээс дээш |
Toyota Lexus LX470 |
2000-2007 |
96 болон түүнээс дээш |
Toyota Land cruiser V8 |
2009-2013 |
95 болон түүнээс дээш |
Toyota HiLux SR5 4x4 |
2009-2013 |
95 болон түүнээс дээш |
Toyota Prado GXL |
2013 |
95 болон түүнээс дээш |
Hyundai Equus |
2013 |
95 болон түүнээс дээш |
Range Rover |
2010-2014 |
95 болон түүнээс дээш |
BMW X3 |
2008-2014 |
95 болон түүнээс дээш |
BMW X5 |
2008-2014 |
95 болон түүнээс дээш |
BMW 335i |
2008-2013 |
94 болон түүнээс дээш |
BMW 545i |
2008-2004 |
96 болон түүнээс дээш |
BMW 330i |
2008-2004 |
96 болон түүнээс дээш |
Volvo S40, S60, S80 |
2008-2014 |
95 болон түүнээс дээш |
Volkswagen EOS, GTI, Jetta, Passat, R32, Touareg |
2010-2014 |
95 болон түүнээс дээш |
Mazda MX5, CX-7, RV-8, Mazda 3 |
2013 |
95 болон түүнээс дээш |
General Motors Yukon, Chevy Cobalt, Chevy HHR |
2013 |
95 болон түүнээс дээш |
5
Автомашины хөдөлгүүрт халуун цаг агаар хэрхэн нөлөөлдөг вэ?
6
Октан бол өөрөө даралт тэсвэрлэх чадварыг үзүүлдэг тоо юм. Агаарын хэм огцом халахад автобензин маань ууршимтгай бүтээгдэхүүн учраас автобензиний бүрэлдхүүнд ордог, өөрөө-ноцох байдлыг саармагжуулдаг изо-октан зэрэг нэмэлт химийн нэгдлүүд нь түрүүлж ууршдаг. Ийм нэгдлүүд нь түрүүлж ууршаад, тоо хэмжээ нь багассан автобензин өндөр даралттай (өндөр эргэлттэй), хүчтэй хөдөлгүүрт ороод бүлүүрийн өндөр даралт даахгүйгээс өөрөө тэсэрдэг. Энэ тэсрэлт нь хөдөлгүүрийн ажлын дарааллыг эвддэг буюу манайхны хэлж заншсанаар “цагаан гол дуугарах”, хөдөлгүүр доголдох, улмаар хүч алдаж унтрах, эдгээр доголдлын улмаас бензин насос хэвийн бус ажиллах зэрэг гэмтлүүд гаргадаг байна. Үүнээс үзэхэд, зуны халуун хэм автомашины эвдрэл, гэмтлийг ил гаргасан байгаа юм.
6
Бензин насос доголдох шалтгаанууд
6
Сүүлийн үед өргөн хэрэглэгдэх болсон шүршигчтэй (инжектор) хөдөлгүүрт ирэх шатахууны даралт өндөр байж, нарийн хуваарийн дагуу өгөгдсөн байх ёстой байдаг. Ийм төрлийн хөдөлгүүрийн бензин насос нь сэлүүрийн (шахуургын) тусламжтайгаар нарийн хуваарийн дагуу шатахууныг хөдөлгүүрт хүргэдэг бөгөөд шатахууны саванд байрлах учир шатахууны даралт их байх шаардлагатай.
6
Орчин үеийн автомашинуудад өргөн хэрэглэгддэг цахилгаан насосны иж бүрдэл

Цахилгаан насосны сорох шахах гол хэсэг нь сэлүүр /крылчатка/ юм. Сэлүүр нь цахилгаан моторын эргэлтээр шатахууныг сорж хөдөлгүүрийн шатахуун хуваарилагчид (инжекторт) хүргэнэ. Цахилгаан бензин насос нь 7000 эрг/мин эргэлттэйгээр 3.5кгс/см кв. даралтыг үүсгэж ажилладаг. Энэ нь маш их чимээ, халалтыг үүсгэдэг. Харин механик ажиллагаатай бензин насос нь илүүдэл даралтыг тусгай трубкээр шатахууны сав руу буцаадаг ба энэ нь эргэлтийн үед хоолойд байгаа шатахууныг хөргөдөг байсан юм.
5
Тэгэхээр цахилгаан насос нь шатахууны саван дотор байрласнаар дээр дурьдсан дуу чимээ, халалтыг багасгаж /хөргөх/, хэвийн температуртай жигд ажиллах боломжийг хангаж өгч байна гэсэн үг. Энэхүү насосыг хөргөж, тосолж байх үүрэгтэй шатахууны түвшин доошилж, даралтаараа орох шатахууны хэмжээ багасахад цахилгаан насос шатахуунаа зохих түвшинд шахахын тулд илүү их эргэлттэйгээр ажиллаж халдаг бөгөөд энэ нь насосны хэвийн ажиллагааг алдагдуулж, улмаар шатахад хүргэдэг байна.


6
Ялангуяа илүүдэл даралт хуваарилагчгүй, сүүлийн үеийн автомашинуудад ийм байдал илүүтэй тохиолддог учраас бага шатахуунтай явуулах нь цахилгаан насосоо эвдэх гол шалтгаан болдог юм.
Иймд цаг агаар бүгчим халуун байгаа үед сүүлийн үеийн загварын автомашинтай хэрэглэгчид маань бага шатахуунтай явах нь шатахууны цахилгаан насосоо хэт ачаалах, хэт халаах гэх мэтээр үйл ажиллагааг нь доголдуулах, улмаар эвдэрч шатахад хүргэдгийг сайтар анхаарч, боломжтой тохиолдолд шатахууны савыг дүүргэж байх, шатахууны заалтыг 1/4-с доош оруулахгүй байхыг анхаарна уу.
МОНГОЛЫН ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН
ИМПОРТЛОГЧДЫН МЭРГЭЖЛИЙН ХОЛБОО
Эх сурвалжууд:
7
www.agcoauto.com
www.lexus.com
www.wikipedia.com
www.toyota.com.au
www.about.com
www.volvocars.com
www.toyota.com
www.bmwusa.com
www.hyundaiusa.com
www.mercedes-benz.com
6
Ашигласан материалууд:
Owner’s Manual: 2014 Lexus LX570
Owner’s Manual: 2013 Toyota Land Cruiser Station Wagon
Руководство для Владельца: 2013 Toyota Land Cruiser Station Wagon
СЭТГЭГДЭЛ БИЧИХ