Зах зээлийн нийт үнэлгээ 1 их наяд 471.3 тэрбум төгрөг боллоо

img

Хөрөнгийн бирж өнгөрсөн 7 хоногт  үнэт цаасны арилжааг 5 удаа явуулж, 53 ХК-ийн 507.6 мянган ширхэг хувьцааг 334.4 сая төгрөгөөр арилжсан байна.

Топ-20 индекс 16070.61 нэгж байгаа нь өмнөх долоо хоногийнхоос 583.62 нэгжээр буюу 3.8 хувиар өсчээ. Индексийн сагсад багтах АПУ, Шивээ овоо,  Адуунчулуун , Мах импекс, Ремикон,  МЦХ , Таван толгой , Талх чихэр, Дархан нэхий  зэрэг ХК-иудын үнэт цаасны ханш өссөн нь индексийн өсөлтөд нөлөөлсөн байна.

Зах зээлийн нийт үнэлгээ 58.4 тэрбум төгрөгөөр буюу 4.1 хувиар  өсч, 1 их наяд 471.3 тэрбум төгрөг болжээ.

Ханш нь өссөн үнэт цаасны тоонд Тав, Сор, Мөнх үндэс, ханш нь буурсан үнэт цаасны тоонд Ээрмэл, Төмрийн завод, Уран барилга  зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.

Нийт 53 үнэт цаас арилжигдсанаас 32 үнэт цаасны ханш өсч, 12 үнэт цаасны ханш буурч, 9 үнэт цаасны ханш тогтмол байв.

Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Ремикон /163.5 мянган ширхэг/, Гермес центр /110.5 мянган ширхэг/, Хөх ган /74.4 мянган ширхэг/ зэрэг ХК-ийн үнэт цаас орж байна.

Үнийн дүнгээр Шивээ овоо /58.8 сая төгрөг/, Багануур /50.8 сая төгрөг/, Могойн гол /39.0 сая төгрөг/ зэрэг ХК-ийн үнэт цаас  арилжигдсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ