Месси бооцоо тавигчийг 350 мянган ам.доллароо алдахаас аврав
Америкийн зугаа цэнгэлийн алдарт Лас-Вегас хотын нэгэн бооцооны газар нэрээ нууцалсан нэгэн дэлхийн аваргын Аргентин-Ираны тоглолтод нийтдээ 350 мянган ам.долларын бооцоо тавиад хариугүй алдах шахжээ. Нэрээ нууцлагч Аргентины шигшээг хожно гэж бүрэн итгэсэн тул эхэндээ 230 мянган ам.доллар тавьснаа дараа нь нэмж 120 мянгыг тавьжээ.
Гэвч Аргентин-Ираны тоглолт сүүлчийн минут хүртлээ тэнцэж явсан тул бооцоо тавигч 350 мянган төгрөг буюу монгол мөнгөөр бол ойролцоогоор 640 сая төгрөгөөр тавьснаа алдах байв. Бооцоо тавигчийн аз ивээхээд Лионель Месси шүүгчийн нэмэлт цагт гоол оруулснаар Аргентиндаа ялалт авчирсан. Ираны шигшээ гуравхан минут л тэссэн бол Лас-Вегасын нэгэн бооцооны газарт мөрий тавьсан тэр хүн 350 мянган ам.доллароо ганц тоглолтоос болж алдах байжээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ