Улаан цутгаланд хамгаалалтын бүс татжээ
“Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх нь” төслөөс Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд байрлах Улаан цутгалангийн хүрхрээний эргэн тойроны 4 км-т хамгаалалтын бүс тогтоожээ. Хамгаалалтын бүсийн санхүүжилтийг Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргаж, ажлыг нутгийн иргэд болон Орхоны Хөндийн Байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргаа, Бат-Өлзий сумын Засаг даргын Тамгын газар, Ойн анги хамтран гүйцэтгэжээ. Ингэснээр хүрхрээний аман дээр байрладаг байсан аялал жуулчлалын баазууд, эко-гэрүүд уг хамгаалалтын бүсээс гадагш нүүж байрлан, аялал жуулчлалаас байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах юм байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ