Хэт даврагчид гурван хот эзэлжээ
“Левантын лалын улс” хэмээх хэт даврагч бүлэглэл Иракийн хойд хэсэгт орших Анбар мужийн гурван хотыг эзэлж, эсэргүүцэл үзүүлсэн 250 гаруй иргэнийг хороосон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тэд Сири, Иорданы хилийн зурвасыг хааж, хяналтаа тогтоожээ.
Эзлэгдсэн хотын нэг Рутба нь Мосул-Хайфа байгалийн хий дамжуулах хоолой ойрхон дайрч өнгөрдөг тул стратегийн чухал бүс нутагт тооцогддог. Тиймээс Засгийн газрын дайчид хил орчимд хяналтаа тогтоохоор зэхэж буй. Мөн армийнхан Анбар мужийн төв рүү 7-8 удаа бөмбөг хаяжээ.
Харин НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Иракийн Засгийн газрыг иргэний эрхийг зөрчихгүй байхыг сануулж, галт зэвсгээс татгалзахыг уриалжээ. Иракийн Ерөнхийлөгч Жаляль Талабани өнгөрсөн сард дайчдын гарт орсон Рава, Ана буцаан авахын тулд 2000 гаруй цэрэг илгээсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ