Монгол “Даян дэлхийн ногоон өсөлтийн байгууллага”-д элсчээ
Монгол Улс “Даян дэлхийн ногоон өсөлтийн байгууллага”-д (GGGI) гишүүнээр нэгджээ. Уг гишүүнчлэлийг бататгасан ноот бичгийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайд Б.Ганболд “Даян дэлхийн ногоон өсөлтийн байгууллага”-ын Ерөнхий захирал Yvo De Boer-д гардуулан өгсөн байна.
а
Энэ үеэр Элчин сайд Б.Ганболд үргэлжлүүлэн Ерөнхий захиралтай тусгайлан уулзаж Монгол Улсын УИХ-аас “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр”-ийг баталсан тухай мэдээлж, цаашид тус байгууллагатай байгальд ээлтэй тээвэр, эрчим хүч, барилгын салбарт хамтарсан судалгаа хийх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар үргэжлүүлэн хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Харин “Даян дэлхийн ногоон өсөлтийн байгууллага”-ын Ерөнхий захирал нь Монгол Улс 2011 оноос хойш тус байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж ирснийг тэмдэглэж, цаашид тус байгууллагын үүрэг зорилтыг хэрэгжүүлэх, дэлхий дахины өмнө тулгарч байгаа уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны асуудлыг шийдвэрлэх үйлсэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж хамтран ажиллахыг хүсчээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ