Хөх цэргүүд баасан гаригт аялалаа эхэлнэ

img

"Хөх цэрэг" аялал 10 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ жил “Нууц товчооны жимээр” уриан дор зохион байгуулагдах аялал Чингис хааны өлгий нутаг Хан хэнтийн түүхийн дурсгалт газруудаар өрнөх аж. Ирэх баасан гаригаас эхэлж, долоодугаар сарын зургаан хүртэл үргэлжлэх аялалын бүрэлдэхүүнд түүхч, тайлбарлагчид, олон улсын болон үндэсний сургагч багш нар болон аялагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж эмч, цагдаа явах юм байна. Түүнчлэн “Нууц товчооны нууцыг тайлах” хөх цэргүүдтэй дуучин A Cool, Маск продакшины жүжигчин Жавхлан, Гавъяат тамирчин Наранбаатар УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Лектор төвийн Ц.Баатархүү, С.Зоригтбаатар нар хамт аялах аж.

а

В.Бат

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ