Сноуданыг эр зоригийн шагналаар шагнав

img

АНУ-ын тагнуулын экс ажилтан Эдвард Сноуданд НҮБ-ын дэргэдэх “Хүмүүнлэгийн холбоо” байгууллагаас эр зоригийн шагнал олгосон тухай www.dailymail.co.uk мэдээллээ.

Тус байгууллагын Ерөнхийлөгч Вернер Кеп Керстин хэлэхдээ  “Эдвард Сноудан энэ цагийн баатар. Тэр АНУ-ын үнэн нүүр царайг илчилсэн. Хэрвээ энэ эрхэм нууц материал хулгайлаагүй бол хүн төрөлхтөн үнэнийг хэзээ ч мэдэхгүй байлаа” гэжээ.

Сноудан шагнал гардуулах ёслолын ажиллагаанд онлайнаар оролцож талархалаа илэрхийлсэн байна.

Эр зоригийн шагналыг 1968 онд Германы шүүгч, прокурор Фриц Бауэв Франкфуртын хэргийн тухай нийтэлснийг үнэлж, анх удаа олгожээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ