Киев хотод эсэргүүцлийн жагсаал боллоо

img

Украины нийслэл Киев хотод эсэргүүцлийн жагсаал болжээ. Украины төрийн далбааг мандуулсан хэсэг залуус эх орныг нь эзлээд буй Оросын талыг баримтлагчдыг бууж өгөхийг шаардаж, Засгийн газраа туслалцаа үзүүлэхийг хүссэн тухай www.boston.com мэдээллээ.

Тус жагсаалыг тараахыг хотын дарга Виталий Кличко үүрэгдэж 500 гаруй цагдаа хүчнийхэнийг илгээсэн ч үр дүнд хүрээгүй байна.

Хотын дарга хэлэхдээ “Эх орныхоо бүрэн бүтэн байдалд санаа зовж буйд баярлаж байгаа ч Киев хотод эмх замбараагүй байдал үүсгэхийг би зөвшөөрөхгүй” гэжээ.

Жагсаалд оролцож буй иргэд оросуудын ажиллуулдаг дэлгүүр, худалдааны төвд эмх замбараагүй байдал үүсгэж, 20 орчим иргэний биед хөнгөн, хүнд гэмтэл учруулжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ