Янукович Оросоос явахыг хүсэхгүй байгаа

img

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр “Rossiya-24 TV channel”-д ярилцлага өгөх үеэрээ Укрианы экс Ерөнхийлөгч Виктор Янукович Оросоос явах хүсэлгүй байгаа гэжээ.Тэрбээр “Украины шинэ Ерөнхийлөгч Петр Перошенко надаас Януковичийг нэхэж байна. Харин Янукович Оросоос явахыг хүсэхгүй байгаагаа хэд хэдэн удаа илэрхийлж, Украинд очвол амь насанд заналхийлэх болно гэж учирласан. Надад ч хэцүү байна. Киевээс ч байнга шахуу Януковичийг буцаан өгөхийг шаардаж байна” гэж хэлжээ.

Виктор Янукович эх орноосоо дүрвэн гарсны дараа тус улсыг хэсэг хугацаанд удирдсан Александр Турчинков түүнийг баригдсан тохиолдолд шууд шоронд хорихоо мэдэгдсэн юм. Харин Петр Перошенко Ерөнхийлөгч болсоныхоо дараа Януковичийг ямар ч аргаар хамаагүй барихыг тушааж, Путинийг хамгаалахгүй байхыг хүссэн билээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ